Бидний тухай

“ӨНӨР БҮЛ” ТӨВ

ТАНИЛЦУУЛГА:

  • 1974 Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр АСРАМЖИЙН “58-Р ЦЭЦЭРЛЭГ”
  • БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1979 оны 10-р сарын 29-ны 333-р тогтоолоор “ХҮҮХЭД АСРАХ БАЙР”
  • 1991 оны 07 сарын 03 өдрийн 259-р тушаалаар 58-р тусгай цэцэрлэг, хүүхэд асрах байрыг нэгтгэж, “ХҮҮХЭД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТӨВ”
  • 2013 оны 01 сарын 21-нээс МОНГОЛ УЛСЫН ХҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН “ӨНӨР БҮЛ” ТӨВ
  • МУ-ын ЗГ-ын 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 112 –р тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг “Өнөр бүл” төвд нэгтгэсэн.
  • Өнөр бүл төвийн дэргэдэх “Хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв” нь 2015 оны  11-р сарын 13-ны  өдөр  үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • МУ-ын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55-р тогтоолоор “Өнөр бүл хүүхдийн төв”

 

ЗОРИЛГО:

Хүүхдийн эрхийг хүндлэн дээдлэх зарчимд тулгуурлан, тэдний оролцоог хангасны үндсэн дээр бүтээлч сэтгэхүйг нь хөгжүүлэх, амьдрах ухааны эерэг хандлага, дадал чадвар эзэмшүүлэн нийгэмшүүлж, урлаг, спортоор дамжуулан төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд эрүүл мэнд, сэтгэл санааг нь эмчлэн сэргээн засах үйлчилгээг үзүүлж, хүүхэд нэг бүрийг гэр бүл түүнтэй  дүйцэхүйц орчинд амьдруулна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:

    • Хүүхдийн санаа бодлыг сонсох, хүүхдэд шаардлагатай сэтгэл зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөх, мэдээллээр хангах, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээнд холбон зуучлах, бие махбод, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэлтэй тохиолдолд яаралтай тусламжийн болон  сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэн хүүхэд хамгааллын шуурхай тусламжийн үйлчилгээг Олон улсын стандарт, НҮБ-ын зөвлөмжид заасны дагуу үзүүлэх
    • Хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлдэг орон нутгийн төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах,
    • Хүүхэд, өсвөр үеийнхний санаа бодлыг сонсож, тэдний хэрэгцээнд нийцсэн мэдээлэл өгөх, хүүхдийн оролцоонд тулгуурлан хүүхдийг хөгжүүлэх, эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх,
    • Хүүхдийн тусламжийн утас нь үндэсний сүлжээг харилцаа холбооны нэгдсэн сүлжээнд хамруулах, сурталчлах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн тусламжийн утасны зөвлөгч нарын мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх,
    • Хүүхэд хамгаалалд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх,
    • Хүүхэд хамгаалалд хувь хүн, байгууллага, ААН, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх,
    • Хүүхдийн тусламжийн утсанд хандсан дуудлагын  дагуу хүүхэд хамгааллын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх,
    • Хүүхдийн асуудлаар хандсан дуудлагад хяналт, мониторинг, дүн шинжилгээ хийж ГБХЗХГ, ХТҮЗ-д тайлагнах үндсэн чиг үүрэгтэй ажиллана.
    • Хүүхдийн асуудлаар хандсан дуудлагад хяналт, дүн шинжилгээ хийж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлд тайлагнах
    • Олон улсын туршлага, үндэсний онцлогийг хослуулсан хүүхдийн тусламжийн утасны менежментийг төлөвшүүлэх / CHI Олон улсын тусламжийн утасны сүлжээний байгууллагатай нягт хамтран ажиллах /
  • Асрамж, халамжийн үйлчилгээ
  • Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээ
  • Кейс менежмент үйлчилгээ
  • Нийгмийн олон талт үйлчилгээг үзүүлж, холбон зуучлах
  • “Сэргээн засах, сэтгэл зүйн үйлчилгээ /Сэргээн засах хөгжлийн төв”-өөр “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүд УБ хотод үйл ажиллагаа явуулж байгаа 36 асрамж, халамжийн төвийн 1000 гаруй хүүхдүүд болон Улсын хэмжээнд байгаа хөгжлийн бэрхшээлтэй 9104 хүүхэд, 10-р сувилалын цэцэрлэгийн 120 гаруй хүүхдүүд үйлчилгээ авах, олон шат дамжлагагүй, дугааргүй үзүүлэх, бүрэн тоноглол хэрэгсэл, сэргээн засалч, согог зүйч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан зэрэг ажилтан албан хаагчид /
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих үйлчилгээ/ секц, дугуйлангууд/
  • Хүүхдийг амьдрах арга ухаанд сургах сургалт, хөгжлийн үйл ажиллагаа

                                               

ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ДАРААХ ХАРИУ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ:

    • Мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах
    • Нөхцөл байдлын үнэлгээ хийх
    • Аюулгүй байдлыг хангах
    • Дэмжих, холбон зуучлах
    • Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйлчилгээ үзүүлэх
    • Гэр бүлд нь эргэн нэгтгэх

Одоогийн авч байгаа арга хэмжээ:

    • Цагдаад хэлдэг
    • Харьяа дүүрэгт нь шилжүүлдэг
    • Эхтэй нь үлдээдэг
    • Эхийг нь эрүүлжүүлэхэд өгөөд хүүхдийг үүдэнд нь хонуулдаг
    • Дүүрэг рүү нь шилжүүлдэг
    • Цагдаад хэлдэг
    • Бэртсэн тохиолдолд гэмтлийн нэг цэгийн үйлчилгээнд аваачиж өгдөг
    • 0-3 насны хүүхдийн Сувиллын клиникт өгдөг
    • 3-аас дээш насны хүүхдийг нийслэл, дүүрэг рүү ярьдаг
    • Цагдаад хэлдэг
    • Дүүргийн ХГБХХ-т хэлдэг
    • Цагдаад хэлдэг
    • Дүүргийн ХГБХХ-т хэлдэг
    • Цагдаа руу яриад эмнэлэгт хүргэж өг гэдэг
    • 107-ын байранд өгдөг
    • Дүүрэг, аймаг руу нь шилжүүлдэг
    • Цагдаад хэлдэг

 

ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

  •  Зорилтот бүлгийн хүүхдэд асрамж, халамжийн үйлчилгээ үзүүлэх
  •  Нийгмийн ажлын болон сэтгэл зүйн үйлчилгээ
  •  Гэр бүлд түшиглэсэн халамжийн хувилбарт үйлчилгээг үзүүлж, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээнд хамруулах, хүүхэд хөгжил, хамгааллын  цогц үйлчилгээг хамтарсан багаар үзүүлэх
  • Сэргээн засах эмчилгээ шаардлагатай,  хөгжлийн бэрхшээлтэй 02-18 хүртэлх насны хүүхдэд сэргээн засах, уламжлалт анагаах ухааны эмчилгээг хүүхдийн онцлог, өвчлөлийн байдалтай уялдуулан хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд нийгмийн ажлын,  сэтгэл зүйн болон  хөгжлийн  үйлчилгээг үзүүлэх
  • Хүүхдийн хөгжил оролцоог дэмжих зорилгоор дуу хөгжим, бүжиг, биеийн тамир, гар урлал, оёдол, зураг, уран дархан, гутал засвар, мэдээлэл зүй, албан бус, номын сан хичээллэж байна.

 

ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ОРЧИН:

  • Монгол улсын нэгдэн орсон конвенци, түүний нэмэлт протоколууд
  • Хүүхдийн эрхийн тухай хууль,
  • Хүүхэд хамгааллын тухай хууль,
  • Гэр бүлийн тухай хууль,
  • Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаал, шийдвэр
  • Гэр бүл хөгжлийн газрын даргын тушаал, шийдвэрийг мөрдлөг болгоно.

Төвийн дүрэм бүтэц, зохион байгуулалт, орон тоо, үйл ажиллагаатай холбогдох журмуудыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн дарга батална.

Батлагдах журам:

  • 2017-2020 оны үйл ажиллагааны стратеги
  • Дуудлага хүлээн авах, үйлчилгээ үзүүлэх, шилжүүлэх, хянах, үнэлгээ, дүгнэлт хийх, зөвлөмж өгөхтэй холбоотой журам
  • Мэдээлэл дамжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам
  • Хариу үйлчилгээ үзүүлэх журам / шинэчлэн ГБХЗХГ-ын даргаар батлуулах/
  • Хүүхдийн асуудлаар бусад байгууллагатай хамтран ажиллах журам
  • Дотоод журам
  • Хүүхэд хамгаалах бодлого, ёс зүйн дүрэм
  • Хүүхэд гэр бүлийн нууцыг хадгалах журам
  • Сайн дурын үйл ажиллагааны журам

 

 

 

Санал асуулга