Бидний тухай

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

БАЙГУУЛЛАГЫН ТОВЧ ТҮҮХ

 

1925 он - Монголын хүүхэд, залуучуудын байгууллагын эхлэл нь 1925 онд “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. Энэхүү холбоо нь шинэ үеийн зохиолч Д.Нацагдоржоор удирдуулж, “Бүхий л олон багачууд” дууг эгшиглүүлэн Монголын мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулж эх орны бүтээн байгуулалтын он жилүүдэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн нэгэн үеийг бэлтгэсэн юм.

 

1925-1940 он – Монголын пионерийн байгууллагын төв товчоо

 

1940-1949 он – МХЗЭ-ийн төв хорооны сургууль-пионерийн байгууллагын төв зөвлөл

 

1991 он – Монголын Хүүхдийн төлөө Үндэсний газар

 

2016 он – Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

 

Монгол Улсын Их хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолоор Хүүхдийн төлөө Үндэсний газрыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон шинэчлэн зохион байгууллаа.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдын 2016 оны Б/42 тушаалаар үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталсан бөгөөд Тамгын газар, Гэр бүл, хөгжлийн газар, Хүүхэд хөгжил хамгааллын газар, Залуучуудын хөгжлийн газар, Хяналт, шинжилгээ, үнэлгээний газар нийт 35 албан хаагчтай байхаар зохион байгуулав.

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН “НАЙРАМДАЛ” ЦОГЦОЛБОР

2017-10-13 14:07:22

Хүүхдийн зуслангийн онол арга зүйн төв, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой 1978 онд байгуулагдсан тус цогцолбор нь хэрэглэгчдэд үйлчлэх үйлчилгээгээ олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартын түвшинд хүргэж, энэхүү стандартыг хүүхдийн байгууллагуудаас анхлан хэрэгжүүлэгч байгууллага болсон байна.

дэлгэрэнгүй . .

108 ХҮҮХДИЙН ТУСЛАМЖИЙН УТАСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ

2017-10-13 14:08:20

Монгол Улсын Засгийн газар Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор шат дараалсан арга хэмжээ авч байсны нэг нь Хүүхдийн тусламжийн утасны үйлчилгээ юм. 2001 онд анх удаа Хүүхдийн төлөө үндэсний хорооны дэргэд Хүүхдийн тусламжийн утас 1615 байгуулагдан, 2004 оноос "Найз 1979" болж өөрчлөгдсөн.

дэлгэрэнгүй . .

“ӨНӨР БҮЛ” ТӨВ

2017-10-13 14:09:26

ТАНИЛЦУУЛГА:

  • 1974 Хүүхдийн Төлөө фондын шийдвэрээр АСРАМЖИЙН “58-Р ЦЭЦЭРЛЭГ”
  • БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1979 оны 10-р сарын 29-ны 333-р тогтоолоор “ХҮҮХЭД АСРАХ БАЙР”
  • 1991 оны 07 сарын 03 өдрийн 259-р тушаалаар 58-р тусгай цэцэрлэг, хүүхэд асрах байрыг нэгтгэж, “ХҮҮХЭД АСРАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ТӨВ”
  • 2013 оны 01 сарын 21-нээс МОНГОЛ УЛСЫН ХҮХЭД, ГЭР БҮЛ ХӨГЖЛИЙН “ӨНӨР БҮЛ” ТӨВ
  • МУ-ын ЗГ-ын 2014 оны 04 сарын 04-ний өдрийн 112 –р тогтоолоор “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийг “Өнөр бүл” төвд нэгтгэсэн.
  • Өнөр бүл төвийн дэргэдэх “Хүүхдийн сэргээн засал, хөгжлийн төв” нь 2015 оны  11-р сарын 13-ны  өдөр  үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
  • МУ-ын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 55-р тогтоолоор “Өнөр бүл хүүхдийн төв”

 дэлгэрэнгүй . .

Санал асуулга