Internal Server Error

The server encountered an internal error or misconfiguration and was unable to complete your request.

Please contact the server administrator at [email protected] to inform them of the time this error occurred, and the actions you performed just before this error.

More information about this error may be available in the server error log.

Additionally, a 500 Internal Server Error error was encountered while trying to use an ErrorDocument to handle the request.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Үйл ажиллагаа

ГБХЗХГ-ын харьяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв

Танилцуулга

Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын харьяа Сургалт, Судалгаа Мэдээллийн төв нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны “Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 231 дүгээр тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2017 оны “Сургалт, судалгаа, мэдээллийн төв”-ийн дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоо батлах тухай 164 дугаар тушаалыг тус тус үндэслэн 8 хүний орон тоотой байгуулагдсан. Тус төв нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх, харьяалах яам, агентлагийг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, салбарын хүний нөөц, нийгмийн ажилтныг мэргэшлүүлэх, чадавхжуулах сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний байгууллага юм.

Эрхэм зорилго

Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар судалгаа, шинжилгээ хийж харьяалах яам, агентлагийг  нотолгоонд суурилсан мэдээллээр хангах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсруулсан сургалтын шаталсан хөтөлбөр, нэгдсэн арга зүйгээр салбарын хүний нөөцийг чадавхжуулахад оршино.

Алсын хараа

Салбарын хүний нөөцийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан шинэлэг, чанартай сургалт, хөтөлбөр арга зүйгээр боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх сургалт, эрдэм шинжилгээний мэргэжлийн байгууллага болно.

Үйл ажиллагаанд баримтлах зарчим

Төв нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, хүний эрхэд суурилсан, ёс зүйг эрхэмлэгч, ил тод, удирдах арга барил шударга, тодорхой, нэгдмэл зорилготой, бүтээлч, шинийг санаачлагч, инновацийг нэвтрүүлэгч, чанартай үйлчилгээ үзүүлэх зарчмыг баримтална

Байгууллагын үнэт зүйлс

Мэдлэг

Хандлага

Чанар

Хамтын ажиллагаа

Хариуцлага, ёс суртахуун

Бүтээлч сэтгэлгээ

 

Үйл ажиллагааны чиглэл

Сургалт

Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудлаар үүрэг хүлээгчид болон нийгмийн ажилтныг мэргэшүүлэх, чадавхжуулах сургалтын шаталсан модуль, хөтөлбөр, гарын авлага боловсруулж, сургалтыг зохион байгуулах; 

Судалгаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын эрхийн хэрэгжилт, тогтолцоо, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний чанар хүртээмж, хүн амын хөгжлийн бодлогын асуудлаар суурь судалгаа болон чанарын судалгаа хийж дүгнэлт зөвлөмж гаргах;

Мэдээлэл

Салбарын судалгааны болон статистик тоон мэдээллийн сан бүрдүүлж, харьяалах төрийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагыг нотолгоонд суурилсан мэдээллээр хангах.

   

Холбоо барих:

ЗАСГИЙН ГАЗРЫН

ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ГЭР БҮЛ, ХҮҮХЭД,

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сургалт Судалгаа Мэдээллийн төв

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо

Төрийн өмчийн 11-р байр, 2 давхар

 

Утас: +976 62-263097

Цахим шуудан: ssmt@fcy.gov.mn

Цахим хуудас: www.fcy.gov.mn

 

 

Хуудас:  1  (нийт 1 мэдээ )

Санал асуулга