Илтгэл

Харааны бэрхшээлтэй залуучуудын боловсролд тулгамдаж буй асуудлууд

2017-04-18 13:58:49

Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, тулгарч буй хүндрэл, бэрхшээл, нийгмийн сөрөг хандлагыг арилгах, тэднийг нийгэм хамт олны дунд оруулах замаар нийгмийн идэвхитэй гишүүн болгоход бүх түвшний боловсролын цогц систем хэрэгтэй бөгөөд тухайн иргэдэд жигд хүртээх нь төрөөс олон нийтийн өмнө хүлээсэн үүрэг юм.

Сүүлийн жилүүдэд харааны бэрхшээлтэй залуучуудыг их, дээд сургуулиудад суралцуулж, хамт олонд нь тулгуурлан хөгжүүлэх, цаашлаад ажил хөдлөмөр эрхлэх амьдралын баталгаатай болгоход олон улс орнууд анхаарал хандуулах боллоо. Энэ талаар "Залуучууд судлал- 2016" номонд дараах байдлаар тайлбарлажээ. 

 

файл үзэх

Мэргэжил сонголт залуусын боловсролын түвшинд нөлөөлөх нь

2017-04-18 13:27:07

2016-2017 оны хичээлийн жилд Улсын хэмжээнд Ерөнхий боловсролын дунд сургуулийг 37 мянга гаруй сурагч төгсөнө. Боловсролын хүрээлэнгээс хийсэн “Ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлийн баримжаа олгох нь” төслийн судалгаагаар сурагчдын 82.2 хувь нь мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт мэдээлэл хэрэгтэй хэмээн хариулсан нь мэргэжил сонголтын талаарх мэдээлэл сурагчдад нэн чухлыг нотолж байна.

Иймд Ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдад мэргэжил сонголтын талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарч байгаа учир Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг үндэсний хэмжээнд зохион байгуулж буй.  Тэгвэл "Мэргэжил сонголт залуусын боловсролын түвшинд нөлөөлөх нь" сэдэвт судалгааг "Залуучууд судлал-2016" эмхэтгэлд дараах байдлаар нийтэлжээ.  Судалгааны дэлгэрэнгүйтэй танилцана уу.

 

  

файл үзэх

Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал

2017-04-18 12:19:10

Монгол Улсын нийт хүн амын 1 сая 87 мянга буюу 35.5 хувийг залуучууд эзэлж байна.  Иймд залуучуудын нийгмийн асуудал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, оролцоог хангахад олон талын судалгаа шинжилгээ хийснээр тэдгээрийг тодорхойлдог.  Энэ дотор  дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг "ЗАЛУУЧУУД СУДЛАЛ-2016" номонд дараах байдлаар нийтэлжээ. 

 

файл үзэх
Хуудас:  1   2  (нийт 18 мэдээ )

Санал асуулга