Ил тод байдал

Сүүлд нэмэгдсэн

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019-06-24-ны өдрөөс 2019-07-03

Тендер шалгаруулалтын нэр: “Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх”

Тендер шалгаруулалтын дугаар: ГБХЗХГ/ХО/2019/06

 Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь “Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил”-ыг гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 3 багцтай ба шалгаруулалтад оролцох байгууллага нь 2-оос илүүгүй судалгаанд саналаа ирүүлж болно.

  Багц 1. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа хийх

 Багц 2. Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар, хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийх

  Багц 3.  Хүүхдийн хөгжил, оролцооны зураглал судалгаа хийх

Тендерт оролцогч нь судалгааны ажлын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тендерт оролцогч байгууллага эсвэл судалгааны багийн ахлагч нь нийгмийн хамгаалал, социологи, хүүхэд, залуучуудыг чиглэлээр судалгаа хийсэн 5-аас дээш жилийн туршлагатай.
  • Сүүлийн 2 жилд 2-3 дээрх чиглэлийн судалгаа хийсэн байх, түүнийг нотлох гэрээ
  • Сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хийсэн 5 сая төгрөгнөөс доошгүй үнийн дүнтэй, ижил төстэй ажлыг нотлох гэрээ

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон нэмэлт мэдээллийг ГБХЗХГ-ын харьяа Сургалт, сургалт, судалгаа мэдээллийн төвөөс 2019 оны 06 сарын 24-29-ны хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 07 дугаар сарын 03-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байрны 2 давхар, 204 тоот

Сургалт, судалгаа мэдээллийн төв

  О. Ганболд, Утас: 9226309, 99049458

 

Санал асуулга