Ил тод байдал

Сүүлд нэмэгдсэн

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019.06.24

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор дараах 5 төрлийн үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн төрлүүдээс бүрдэх ба гэрээ байгуулсан өдрөөс эхлэн зургаан сарын турш эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ.

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харьяалалтай хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байраар хоёроос дээш удаа үйлчлүүлсэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  2. Сонгино хайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн харьяалалтай хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байраар хоёроос дээш удаа үйлчлүүлсэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  3. Баянзүрх дүүргийн харьяалалтай байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ үзүүлж, протеж хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүлтэй ажиллах;
  4. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй ажиллах. Энэхүү үйлчилгээ нь дараах 2 багцаас бүрдэнэ.
  • Бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  • Хогийн цэг, хогийн цэг орчимд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;

Дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтэй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлийг ирүүлнэ.

            Үүнд:

  1. Дэлгэрэнгүй жагсаалтад орохыг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл”-ийн гэрчилгээний хуулбар;
  4. Татварын тодорхойлолт
  5. Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  6. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлын байрны мэдээлэл /өөрийн байртай бол түүний гэрчилгээний хуулбар, түрээсийн байранд бол түрээсийн гэрээний хуулбар/
  7. Сүүлийн 2 жилийн ажлын туршлагын мэдээлэл (гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, хэрвээ акт үйлдээгүй бол захиалагчийн тодорхойлолт 2 оос доошгүй)
  8. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн мэдээлэл /энэхүү ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтан, албан хаагчдын товч намтар, боловсролын гэрчилгээний хуулбар, ажлын туршлагын мэдээлэл зэргийг багтаасан байна./

 

Сонирхсон хуулийн этгээд нь 2019 оны 07 дугаар сарын 03-ний 1400 цагийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, мэргэжилтэн И.Золдэлгэрт битүүмжлэн ирүүлнэ үү.

Лавлах хаяг, утас: Монгол, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн XI байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, 51-262914

 

Санал асуулга