Ил тод байдал

УРИЛГА /Монголын телевизүүдийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийлгэх тухай/

ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн агуулгад хийх судалгааны удирдамж last.pdfХөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/027, А/047, А/35 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллаганы төлөвлөгөөний “2.1.9 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа мэдээллийн төв нь Монголын телевүүдийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын туршлага бүхий судалгааны байгууллагыг урьж байна.

Төсөвт өртгийн дээд хязгаар 9.000.000 төгрөг /9,0сая/

Байгууллагын танилцуулга, ерөнхий удирдамжид туссан холбогдох материал, үнийн санал зэргийг 2019 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн 14:00 цаг хүртлэх хугацаанд дараах хаягаар ирүүлэхийг хүсье.

Төрийн өмчийн 11 дүгээр байр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2 давхар Сургалт, судалгаа мэдээллийн төв, 204 тоот өрөө

Утас: 92263097, 9904948

Цахим хаяг: o.ganbold@fcy.gov.mn

ХАВСРАЛТААР

Судалгааны ерөнхий удирдамж

ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн агуулгад хийх судалгааны удирдамж last.pdf

Санал асуулга