Ил тод байдал

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА/ ХУВЬ ХҮН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэх байгууллага шалгаруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэх байгууллагыг сонгон гэрээ байгуулах гэж байгаа тул хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Ажиллах хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 1 жил,
  3. Сонгон шалгаруулах байгууллагын тоо-1
  4. Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа идэвхтэй явуулсан туршлага бүхий байх;
  • Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх; (Түүнийг нотлох гүйцэтгэгч байгууллагын тодорхойлолт);
  • Тогтвортой ажиллах мэргэшсэн хүний нөөцтэй, хохирогчид үйлчилгээ үзүүлэх байр танхим, техник хэрэгсэлтэй байх;
  • Мэргэжилтний боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилсан жил, төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
  1. Зөвлөх байгууллагад тавигдах тусгай шаардлага :

    Энэхүү үйлчилгээг үзүүлэхдээ доорх тусгай шаардлагуудыг хангаж ажиллана. Үүнд:

  • Шалгаруулалтанд оролцохыг хүссэн албан бичиг;
  • Үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө;
  • Зөвлөх үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар, дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Техникийн санал (үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө);
  • Санхүүгийн дэлгэрэнгүй санал;
  • Байгууллагын гэрчилгээ,
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх;
  • 2017, 2018 оны хагас жилийн санхүүгийн блансын тайлан, татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хэвлэн ирүүлэх;
  • Нийгмийн даатгалын болон татварын өргүй гэсэн харилцагч байгууллагын тодорхойлолт;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхээс гаргасан гомдол, нэхэмжлэлгүй байх;
  • Сонирхсон байгууллага Монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн ирүүлэх
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018/10/15-2018/10/21-ний өдрүүдэд 0900-1600 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018/10/22–ний 10 00 цагийн дотор ирүүлнэ үү.

 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 44А, Төрийн өмчийн XI байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 3 давхар, 306 тоот Захиргаа, санхүү, удирдлагын газар

 Харилцах хүн: У.Батнасан

Утас: 51-261420

Санал асуулга