Ил тод байдал

Сүүлд нэмэгдсэн

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018-05-08

Тендер шалгаруулалтын нэр: Бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл

Тендер шалгаруулалтын дугаар:  ГБХЗХГ/ХО/2018/14

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос: Өсвөр үе, залуучуудыг гэмт хэргээс  урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн хуулиар хүлээсэн үүрэг, үйлчилгээг олон нийтэд хүргэх хүний эрх, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үүрэг хүлээгчдийн  ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааны хүрээнд “Бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээл” гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50,000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын нийлбэр 800,0 сая төгрөг ба түүнээс их,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр /2016, 2017/

Ижил төстэй ажлын өртөг: шаардлагагүй

 

Сүүлийн 3 жилийн туршлагын мэдээлэл, жагсаалт

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

 

Тендерийн хамт  2,900,000.0 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгийн дүнтэй тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

          Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байрны 3 давхар, 305 тоот өрөө хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 08–ний өдрийн 11 цаг 00 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөрийн хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан банк

Дансны дугаар: 100900017401

 

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

 

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байр,  3 давхар, 305 тоот өрөө,  харилцах хүн: Б.Мөнхболор, Утас: 51-262355

 

Санал асуулга