Ил тод байдал

Сүүлд нэмэгдсэн

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/05 дугаартай тендерийн дагуу “Хүүхдийн тусламжийн 108 утасны  үйлчилгээний төв, түр хамгаалах байрны дотор заслын ажил”-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Тендерийн материалыг Цахим худалдан авах ажиллагааны  систем (www.tender.gov.mn) хаягаар өөрийн аж ахуй нэгжийн хувийн нууцлалын кодыг ашиглан нэвтэрч файлаар илгээнэ. Цахим систем ашиглан илгээх нийт файлын хэмжээ 100mb, нэг файлын хэмжээ 15mb байна.

Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 02 дугаар сарын 20–ны 1230 цагаас өмнө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байр, 3 давхар 305 тоотод битүүмжлэн ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 02 дугаар сарын 20 –ны 1330  цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй болно.   

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

  

        Харилцах албан тушаалтан:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Захиргаа, санхүү удирдлагын газар /Төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхболор,  3 дугаар давхар 305 тоот, 51-262355/

Санал асуулга