Ил тод байдал

Сүүлд нэмэгдсэн

ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2017-05-25

Тендер шалгаруулалтын нэр:   Олон Улсын Найрамдал цогцолборын их засвар

Тендер шалгаруулалтын дугаар:  ГБХЗХГ/ХО/2017/01

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос: Олон Улсын Найрамдал цогцолборын их засварын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг 50,000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээснээс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015,2016 онуудын борлуулалтын орлогын дундаж хэмжээ 150,0 сая төгрөгөөс багагүй,

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50,0 сая төгрөг,

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилээр /2015, 2016/

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 120,0 сая төгрөг,

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

 

Тендерийн хамт, төсөвт өртгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

            Тендерийг 2017 оны 06 дугаар сарын 23-ний өдрийн 12 цаг 30 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байрны 2 давхар, 212 тоот өрөө хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 06 дугаар сарын 23–ний өдрийн 13 цаг 30 минутаас нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын гүйцэтгэгчид давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Төлбөрийн хэлбэр: Дансаар тушаана.

Банкны нэр: Төрийн сан банк

Дансны дугаар: 100900017401

 

 

 

 

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байр,  2 давхар, 212 тоот өрөө,  Б.Мөнхболор, Утас: 99167223

 

Санал асуулга