Ил тод байдал

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-06-25 01:13:19

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019-06-24-ны өдрөөс 2019-07-03

Тендер шалгаруулалтын нэр: “Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх”

Тендер шалгаруулалтын дугаар: ГБХЗХГ/ХО/2019/06

 Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар нь “Хүүхдийн хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил”-ыг гүйцэтгэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь 3 багцтай ба шалгаруулалтад оролцох байгууллага нь 2-оос илүүгүй судалгаанд саналаа ирүүлж болно.

  Багц 1. Хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлж болох хүчин зүйлсийг тодорхойлох судалгаа хийх

 Багц 2. Сургуулиас гадуурх сонгон, секц, дугуйлангийн үйл ажиллагаа, сургалтын чанар, хүртээмж, үнэ төлбөрийн нөхцөл байдлыг тодорхойлох судалгаа хийх

  Багц 3.  Хүүхдийн хөгжил, оролцооны зураглал судалгаа хийх

Тендерт оролцогч нь судалгааны ажлын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Тендерт оролцогч байгууллага эсвэл судалгааны багийн ахлагч нь нийгмийн хамгаалал, социологи, хүүхэд, залуучуудыг чиглэлээр судалгаа хийсэн 5-аас дээш жилийн туршлагатай.
  • Сүүлийн 2 жилд 2-3 дээрх чиглэлийн судалгаа хийсэн байх, түүнийг нотлох гэрээ
  • Сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд хийсэн 5 сая төгрөгнөөс доошгүй үнийн дүнтэй, ижил төстэй ажлыг нотлох гэрээ

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон нэмэлт мэдээллийг ГБХЗХГ-ын харьяа Сургалт, сургалт, судалгаа мэдээллийн төвөөс 2019 оны 06 сарын 24-29-ны хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 07 дугаар сарын 03-ны 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44А, Төрийн өмчийн XI байрны 2 давхар, 204 тоот

Сургалт, судалгаа мэдээллийн төв

  О. Ганболд, Утас: 9226309, 99049458

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019-06-24 01:26:26

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ

ЖАГСААЛТАД БҮРТГЭХ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2019.06.24

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь Эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор дараах 5 төрлийн үйлчилгээ үзүүлэх зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад бүртгүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь дараах үндсэн төрлүүдээс бүрдэх ба гэрээ байгуулсан өдрөөс эхлэн зургаан сарын турш эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ.

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн харьяалалтай хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байраар хоёроос дээш удаа үйлчлүүлсэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  2. Сонгино хайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн харьяалалтай хүүхэд хамгааллын үйлчилгээ, түр хамгаалах байраар хоёроос дээш удаа үйлчлүүлсэн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  3. Баянзүрх дүүргийн харьяалалтай байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд гэрээр хөгжлийн үйлчилгээ үзүүлж, протеж хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр бүлтэй ажиллах;
  4. Хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, гэр бүлтэй ажиллах. Энэхүү үйлчилгээ нь дараах 2 багцаас бүрдэнэ.
  • Бөөний болон жижиглэн худалдаа эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;
  • Хогийн цэг, хогийн цэг орчимд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, гэр бүлтэй ажиллах;

Дэлгэрэнгүй жагсаалтад орох хүсэлтэй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээлийг ирүүлнэ.

            Үүнд:

  1. Дэлгэрэнгүй жагсаалтад орохыг хүссэн албан бичиг
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас авсан “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх магадлан итгэмжлэл”-ийн гэрчилгээний хуулбар;
  4. Татварын тодорхойлолт
  5. Шүүхийн төрөлжсөн архив болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
  6. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх ажлын байрны мэдээлэл /өөрийн байртай бол түүний гэрчилгээний хуулбар, түрээсийн байранд бол түрээсийн гэрээний хуулбар/
  7. Сүүлийн 2 жилийн ажлын туршлагын мэдээлэл (гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, хэрвээ акт үйлдээгүй бол захиалагчийн тодорхойлолт 2 оос доошгүй)
  8. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хүний нөөцийн мэдээлэл /энэхүү ажлыг гүйцэтгэхэд оролцох ажилтан, албан хаагчдын товч намтар, боловсролын гэрчилгээний хуулбар, ажлын туршлагын мэдээлэл зэргийг багтаасан байна./

 

Сонирхсон хуулийн этгээд нь 2019 оны 07 дугаар сарын 03-ний 1400 цагийн дотор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, мэргэжилтэн И.Золдэлгэрт битүүмжлэн ирүүлнэ үү.

Лавлах хаяг, утас: Монгол, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Төрийн өмчийн XI байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн хөгжил, хамгааллын газар, 3 давхар 307 тоот, 51-262914

 

УРИЛГА /Монголын телевизүүдийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийлгэх тухай/

2019-05-31 09:52:48

ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн агуулгад хийх судалгааны удирдамж last.pdfХөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/027, А/047, А/35 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн хөгжил хамгааллын үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллаганы төлөвлөгөөний “2.1.9 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Сургалт, судалгаа мэдээллийн төв нь Монголын телевүүдийн хүүхдэд зориулсан нэвтрүүлэгт дүн шинжилгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын туршлага бүхий судалгааны байгууллагыг урьж байна.

Төсөвт өртгийн дээд хязгаар 9.000.000 төгрөг /9,0сая/

Байгууллагын танилцуулга, ерөнхий удирдамжид туссан холбогдох материал, үнийн санал зэргийг 2019 оны 06 дүгээр сарын 05-ны өдрийн 14:00 цаг хүртлэх хугацаанд дараах хаягаар ирүүлэхийг хүсье.

Төрийн өмчийн 11 дүгээр байр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, 2 давхар Сургалт, судалгаа мэдээллийн төв, 204 тоот өрөө

Утас: 92263097, 9904948

Цахим хаяг: o.ganbold@fcy.gov.mn

ХАВСРАЛТААР

Судалгааны ерөнхий удирдамж

ТВ-ийн хүүхдийн нэвтрүүлгийн агуулгад хийх судалгааны удирдамж last.pdf

Урилга /Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ/

2019-05-16 03:26:32

 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1555659050693

УРИЛГА /Хүүхдийг гэмт хэрэг зөрчил, эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах нөлөөлөл сурталчилгааний материал хэвлэх/

2019-05-09 09:33:21

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хүүхдийг гэмт хэрэг зөрчил, эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг сурталчлах нөлөөлөл сурталчилгааний материал хэвлэх -ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дараах холбоосоор дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1555659021257

УРИЛГА /Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх тухай/

2019-03-25 03:19:57

Монгол улсын Засгийн Газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралт “Хэрэглэгчийн үнэлгээ хийх ерөнхий удирдамж”-ийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь 2019 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ажлын туршлага бүхий судалгааны байгууллагуудыг урьж байна.

дэлгэрэнгүй . .

Үнийн санал - Хүнсний хэрэглээний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчийг сонгох

2019-03-22 11:18:53

Дэлгэрэнгүй

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2019-03-19 01:17:04

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХАА/2019/01дугаартай тендерийн “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-аар үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн хоол хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч байгууллагыг сонгох” хялбаршуулсан цахим тендерт оролцохыг урьж байна.

дэлгэрэнгүй . .

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар ньсонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/21 дугаартай тендерийн дагуу  “Авто тээврийн хэрэгсэл худалдан авахажлын хүрээнд нийлүүлэгч байгууллага шалгаруулах тухай тендерт үнийн саналирүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

ГҮЙЦЭТГЭГЧ БАЙГУУЛЛАГА/ ХУВЬ ХҮН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газар нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдүүдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэх байгууллага шалгаруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэх байгууллагыг сонгон гэрээ байгуулах гэж байгаа тул хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Ажиллах хугацаа: 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл 1 жил,
  3. Сонгон шалгаруулах байгууллагын тоо-1
  4. Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
  • Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа идэвхтэй явуулсан туршлага бүхий байх;
  • Хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн чиглэлээр сүүлийн хоёр жилийн хугацаанд судалгаа, шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх; (Түүнийг нотлох гүйцэтгэгч байгууллагын тодорхойлолт);
  • Тогтвортой ажиллах мэргэшсэн хүний нөөцтэй, хохирогчид үйлчилгээ үзүүлэх байр танхим, техник хэрэгсэлтэй байх;
  • Мэргэжилтний боловсрол, эрдмийн зэрэг цол, ажлын туршлага, ажилсан жил, төрийн бус байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын туршлага зэрэг нь харгалзан үзэх үзүүлэлт болно.
  1. Зөвлөх байгууллагад тавигдах тусгай шаардлага :

    Энэхүү үйлчилгээг үзүүлэхдээ доорх тусгай шаардлагуудыг хангаж ажиллана. Үүнд:

  • Шалгаруулалтанд оролцохыг хүссэн албан бичиг;
  • Үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө;
  • Зөвлөх үйлчилгээний байгууллагын ажилтнуудын ажлын туршлагыг тодорхойлсон дэлгэрэнгүй намтар, дипломын хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  • Техникийн санал (үүрэгт ажлыг хийх аргачлал, ажлын төлөвлөгөө);
  • Санхүүгийн дэлгэрэнгүй санал;
  • Байгууллагын гэрчилгээ,
  • Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн магадлан итгэмжлэлийн гэрчилгээний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх;
  • 2017, 2018 оны хагас жилийн санхүүгийн блансын тайлан, татварын тайлан, нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг хэвлэн ирүүлэх;
  • Нийгмийн даатгалын болон татварын өргүй гэсэн харилцагч байгууллагын тодорхойлолт;
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд шүүхээс гаргасан гомдол, нэхэмжлэлгүй байх;
  • Сонирхсон байгууллага Монгол хэлээр бэлтгэсэн материалаа битүүмжлэн ирүүлэх
  1. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018/10/15-2018/10/21-ний өдрүүдэд 0900-1600 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2018/10/22–ний 10 00 цагийн дотор ирүүлнэ үү.

 Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу 44А, Төрийн өмчийн XI байр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, 3 давхар, 306 тоот Захиргаа, санхүү, удирдлагын газар

 Харилцах хүн: У.Батнасан

Утас: 51-261420

ХЯЛБАРШУУЛСАН ЦАХИМ ТЕНДЕР ШАЛГАРУУЛТАНД ҮНИЙН САНАЛ ИРҮҮЛЭХ УРИЛГА

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/17 дугаартай тендерийн дагуу  “Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дээврийн засвар” -ын ажил гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тухай тендерт хялбаршуулсан цахим хэлбэрээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх ажлын техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 10 дугаар сарын 22 –ны өдрийн 16:30 цагаас өмнө tender.gov.mn цахим хуудсанд ирүүлнэ үү.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 10 дугаар сарын 22 –ны 1630  цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

   Харилцах албан тушаалтан:

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Захиргаа, санхүү удирдлагын газар /Төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхболор,  3 дугаар давхар 305 тоот, 51-262355/

 

ХЯЛБАРШУУЛСАН ЦАХИМ ТЕНДЕРТ ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2018-08-20 08:01:11

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/18 дугаартай тендерийн дагуу  “Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дээврийн засвар” -ын ажил гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тухай хялбаршуулсан цахим тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2018-06-13 05:50:20

Огноо : 2018-06-13
Тендер шалгаруулалтын нэр:  Өнөр бүл хүүхдийн төвийн Хараацай зуслангийн тоног төхөөрөмж /Улаанбаатар, Баянзүрх/ 
Тендер шалгаруулалтын дугаар: ГБХЗХГ/ХО/2018/16дэлгэрэнгүй . .

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2018-06-12 01:09:36

 

 Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/17 дугаартай тендерийн дагуу  “Дундговь аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дээврийн засвар” -ын ажил гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тухай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2018-06-12 01:09:00

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос ГБХЗХГ/ХО/2018/18 дугаартай тендерийн дагуу  “Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дээврийн засвар” -ын ажил гүйцэтгэгч байгууллага шалгаруулах тухай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.дэлгэрэнгүй . .

Хуудас:  1   2   3  (нийт 31 мэдээ )

Санал асуулга