Сүүлд нэмэгдсэн

Видео мэдээ

    Цаг үеийн мэдээ

  • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 01/263 тоот албан бичгийн дагуу  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 270 дугаар тушаалаар батлагдсан Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн 2018–2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 4 дүгээр зорилтын 4.1.1 дэх заалтын хүрээнд БСШУСЯ, МХЕГ-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх, түүнд учрах эрсдэл, хор нөлөөнөөс урьдчилан сэргийлэх “Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургууль”-ийг байгуулахаар загвар сургуулийг сонгон авч, чадавхжуулах ажлын хүрээнд 2018 оны 5-р сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Ерөнхий боловсролын 87 дугаар бүрэн дунд сургуулийг сонгон ажиллалаа.

    Дэлгэрэнгүй

    2018-05-21 04:18:55

  • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ СҮХБААТАР ДҮҮРЭГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас санаачлан хэрэгжүүлж буй Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийг чадавхжуулах сургалт 2018 оны 05 сарын 07-ноос 08-ны өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль дээр зохион байгуулагдлаа.  Ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нь захирал, багш сурган хүмүүжүүлэгч 82, нийгмийн ажилтан 1, сургуулийн эмч 1, үйлчилгээний ажилтан 11, нийт 96 албан хаагчтай. Бага ангийн 1016 хүүхэд, дунд ангийн 256 хүүхэд, ахлах ангийн 433 хүүхэд, нийт 1705 хүүхэд суралцаж байна. Сургалтын арга хэмжээнд сургуулийн хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 72 сурагч, 54 эцэг эхийн төлөөлөл, сургуулийн удирдлага, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, үйлчилгээний албан хаагч 61 хүн, нийт Сүхбаатар дүүргийн хэмжээнд 187 хүн оролцлоо. 

    Дэлгэрэнгүй

    2018-05-21 04:09:18

  • Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн үйл ажиллагаа өргөжнө

    Засгийн газрын 2016 оны 55 тоот  тогтоолоор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв”-ийг  байгуулсан. Тус төвд  сард дунджаар 10 мянга гаруй дуудлагын хандалт ирдэг.  2017 онд 144869 дуудлага хүлээн авсны 3173 тохиолдлыг  аймаг, орон нутгийн ГБХЗХГ, хэлтэс, хамтарсан багт шилжүүлж, 63%-ийг бүрэн шийдвэрлэж, 1392 тохиолдлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.  

    Дэлгэрэнгүй

    2018-05-21 02:47:26

  • ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИШИГ СУРГУУЛИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ГОВЬСҮМБЭР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Хүүхдийн хөгжил, хамгааллын жишиг сургуулийг чадавхжуулах сургалтыг 2018 оны 05 сарын 08-наас 09-ний өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Чойр хотын Ерөнхий боловсролын 2 дугаар сургууль дээр зохион явууллаа. 

    Дэлгэрэнгүй

    2018-05-15 07:04:59

  • Нөхцөл байдлын үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллах тухай

    http://www.fcy.gov.mn/source/76%20(1).PDF

    Дэлгэрэнгүй

    2018-05-15 07:01:38

Санал асуулга